“Челси” Хуммельстэй хэлэлцээр хийж байна

2016 оны 3 сарын 24

Германы “Боруссия Дортмунд” клубын төвийн хамгаалагч Матс Хуммельсийг Английн “Челси” клуб сонирхож эхэлжээ.  Bild-ийн мэдээлж байгаагаар Лондоны клуб аль хэдийнэ Германы шигшээ багийн хөлбөмбөгчийн эцэг болох Херманн Хуммельстэй яриа хэлэлцээр хийж байгаа юм байна.

Тус сонины мэдээлснээр “Боруссия Дортмунд” Хуммельсийг 35 сая еврогоор зарахаар болсон юм байна. Түүний “Дортмунд”-тай байгуулсан гэрээ 2017 оны зургадугаар сарын 30-нд дуусах юм. Тэрбээр Бундес лигт энэ улиралд 25 тоглолтод оролцож, хоёр гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгөөд байна.

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна