Зохион байгуулах хорооны хурал болжээ

2016 оны 3 сарын 24

Энэ оны дөрөвдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болох чөлөөт бөх, сонгомол барилдааны “The first “Last-Chance”, Эхний сүүлчийн боломж” сонгон шалгаруулах тэмцээний Зохион байгуулах хорооны бүрэлдхүүнийг Зуны олимпийн “Рио-де-Жанейро-2016” наадамд бэлтгэх Үндэсний хорооны саналыг үндэслэн Ерөнхий сайдын захирамжаар баталсан байна.

Зохион байгуулах хорооны даргаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатарыг, дэд даргаар Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Ламбаа, МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж нарыг, гишүүнээр УИХ-ын гишүүн, МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, тус яамны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын захирал Х.Мандахцэцэг, Эрүүл мэнд, спортын сайдын зөвлөх, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Б.Өнөбаатар, яамны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирал Д.Жаргалсайхан, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатар, “Монголын мэдээ суваг” телевизийн захирлын Ц.Мөнхтөр, “Буянт-Ухаа” спорт цогцолборын захирал С.Мөнхсүх, МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Болд, дэд ерөнхийлөгч Ж.Түмэн-Аюуш, “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ, “Алтай” ХХК-ийн захирал Ч.Чойсүрэнжав нарыг, нарийн бичгийн даргаар Эрүүл мэнд, спортын яамны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Эрдэнэсүрэн, МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх нарыг томилсон байна.

Зохион байгуулах хорооны анхны хуралдаан болж сонгон шалгаруулах тэмцээний тухай мэдээлэл сонсож тэмцээний бэлтгэл ажлын төлөвлөгөө, Зохион байгуулах хорооны гишүүдийн ажил үүргийн хуваарийг хэлэлцэн баталж хамтарсан бэлтгэл сургуулилт, медалийн загвар зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: wrestling.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна