УБТЗ-ын Зорчигч үйлчилгээний төвөөс мэдээлснээр иргэд галт тэргээр зорчих тасалбараа урьдчилан захиалах болжээ. Ингэснээр зорчигч үйлчилгээний төвийн ажлын ачаалал буураад зогсохгүй иргэд ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэж байгаа гэнэ.
Зөвхөн Замын-Үүдийн зорчигч үйлчилгээний төвөөр өдөрт 450-550 зорчигч үйлчлүүлдэг байна. Ачаалал ихтэй, нэмэлт галт тэрэг ажиллуулсан үед зорчигчийн тоо 650-750-д хүрдэг ажээ. Улаанбаатараас Замын-Үүд, Замын-Үүдээс Улаанбаатар гэсэн чиглэлийн галт тэргэнд дунджаар 1130 зорчигч үйлчлүүлдэг бол тэдгээрийн 500-550 орчим нь Замын-Үүдээс тасалбараа худалдан авдаг бол дийлэнх олонх нь тасалбараа урьдчилан захиалж авдаг болжээ. Урьдчилсан захиалгыг хоёр сарын өмнөөс авдаг бөгөөд төлбөрөө бүрэн төлсөн нөхцөлд тасалбарыг олгодог ажээ.
Д.ЦЭЦ