Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар давлаа

2016 оны 3 сарын 24

Японы мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн буюу Харү башё Осака хотноо өнөөдөр 12 дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Энэ өдөр манай хоёр бөх болох Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар, Ичиножёо А.Ичинноров нар оноолт таарсан. Барилдаанд Кёкүшюүхо давснаар 6 дахь даваагаа авлаа. Түүний хувьд маэгиширагийн 5-д бичигдэн барилдаж байна.

Харин дээд зиндааны анхны башёдаа 10-аас босч барилдаад үзүүрлэж байсан Ичиножёо энэ сарын барилдаанд маэгиширагийн 11-д бичигдсэн. Тэрээр найман даваатай башёг үргэлжлүүлж байна.

Өнөөдөр башёг 11 даваатай тэргүүлж байгаа  их аварга Хакүхо озэки Гоэйдотой, озэки Кисэносато аварга Харүмафүжитэй барилдана.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна