Бага насны ангилалд медалийн эзэд тодорлоо

2016 оны 3 сарын 24

Сэтгүүлч:
Улаанбаатар

МХБХ-оос зохион байгуулдаг өсвөр, идэрчүүдийн лигийн тэмцээний хамгийн бага нас буюу 11 хүртэлх насанд өрсөлдөж буй багууд сүүлийн тойргийн чухал хариуцлага тоглолтуудаа хийлээ. Өөрөөр хэлбэл сүүлийн тоглолтоос хамаарч медалийн өнгө хувирах ийм нөхцөл байдал үүсээд байлаа.

Өчигдөр “Чингэлтэй” дүүрэг “Арвис” клүбтэй тоглож 3-1 харьцаатай ялсанаар медаль хүртэх боломжоо ахиулсан гэхдээ өнөөдрийн тоглолтоос ихээхэн шалтгаалах байлаа. Ингээд өнөөдөр чухал хоёр тоглолтыг нээж “Сэлэнгэпресс” болон “ФС Сумида” багууд өрсөлдөн Б.Чин-Оргил дасгалжуулагчтай “Сэлэнгэпресс” клүб 4-1 харьцаатай хожил байгуулсанаар алт болон мөнгөн медалийн аль нэгийг энгэртээ зүүхээр болсон. Эхлээд “Сумида” гоол оруулсан ч сүүлийн 4 минутын хугацаанд “Сэлэнгэпресс” клүб чадварлаг төгсгөл хийж ийнхүү ялалт байгуулсан юм.

Тэгвэл 12 оноотой бичигдэж байсан “Хараацай” клүб “Эрхэс” клүбтэй учраа тааран тоглолоо. “Эрхэс” клүб тэнцэхэд хүрэл медаль харин ялахад мөнгөн медаль хүртэж улмаар “Чингэлтэй” медалийн тавцнаас хасагдах байсан бол “Хараацай” клүб хожиж байж л алтан шар медалийг зүүх байлаа.  Тоглолтын цорын ганц хожлын гоолыг “Хараацай” клүб оруулж чадсанаар 15 оноотой болж лигийн аваргаар тодорч байна. “Эрхэс” клүб тоглолтын төгсгөлд торгуулын цохилт гүйцэтгэсэн ч алдсанаар ийнхүү медальгүй хоцорлоо.

Өсвөр идэрчүүдийн лигийн 15 болон 17 хүртэлх насны багууд маргааш сүүлийн тоглолтоо хийх бөгөөд хаалтын үйл ажиллагаа баасан гарагийн 18:00 цагаас эхлэх юм. Энэ үеэр 11 ба 13 хүртэлх насанд тодорсон багуудад медалийг гардуулах болно. 

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна