Кличко Олимпийн наадамд оролцоно

2016 оны 3 сарын 24

Боксын спортын хүнд жингийн дэлхийн аварга, Украйны тамирчин Владимир Кличко энэ жил Бразилийн Рио Де Жанейро хотноо болох зуны олимпийн наадамд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Сүүлийн жилүүдэд Украйн улсын улс төрийн үйл ажиллагаанд нэн идэвхтэй оролцох болсон тэрээр "Риогийн боксын рингэн дээр мэргэжлийн боксчдыг гарч, тулалдахыг зөвшөөрөх хэрэгтэй гэж би хувьдаа үзэж байгаа. Энэ бол зөв шийдвэр бодоод байх зүйл биш шүү дээ. Мэдээж мэргэжлийн боксчдын хувьд сонирхогчдын стилиэр тулалдана гэдэг нэн  бэрхшээлтэй байна гэдэгт 100 хувь итгэлтэй  байна. Миний хувьд нэн тэргүүнд Тайсон Фьюригээс хариугаа авах явдал байдаг. Хэрвээ боломж олдох юм бол би Риогийн рингэн дээр гарна. Атлантагийн олимпийн наадмаас алтан медаль хүртснээс хойш 20 жилийн дараа Олимпийн наадамд оролцоно гэдэг гайхалтай л түүх болох юм” гэжээ. Энэ сарын эхээр Фьюригийн промоутер Владимир Кличкотой тулалдах  болно гэдгийг мэдээлсэн юм. 2 талаас өгч байгаа мэдээллээр 2016 оны 6-р сард энэ тулааныг зохион байгуулахаар урьдчилсан байдлаар тохиролцоод байгаа юм. Өнгөрсөн оны 11-р сарын 28-нд Дюссельдорф хотноо болсон тулаанаар Фьюри шүүгчдийн нэгдсэн саналаар Кличког ялж, Кличкогийн хүнд жингийн бүхий л дэлхийн аваргын титмийг авсан юм. Кличко өөрийн амжилтын түүхэнд нийт 68 тулаан хийснээс 64 –т нь  ялалт байгуулж байсан түүхтэй юм.  Харин мэргэжлийн боксын тамирчид олимпийн наадамд оролцох эсэх тухай асуудлыг энэ сарын эхээр Олон улсын сонирхогчдын боксын холбоо Бразилийн олимипийн наадамд мэргэжлийн боксчид оролцох эрхийг нээх дүрмийн өөрчлөлтийг энэ жилийн 6-р сард оруулахаар болсноо мэдээлсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна