Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна

2016 оны 3 сарын 25

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:

                Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

                       

2016 оны 03 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:  

 Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун  хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 10-15 градус, Дархадын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 7-9 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 882 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 2016 оны 03 дугаар сарын 26-наас 03 дугаар сарын 30-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:   

   26-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 27-нд төв, зүүн зүгийн нутаг, говийн нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 26-нд зарим газраар секундэд 12-14 метр, 27-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч,  шороон болон цасан шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 27-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна