“Хоолоо хуваалцъя” санаачлагыг Starbucks дэвшүүлэв

2016 оны 3 сарын 25

-АНУ-ын Өлсгөлөнгөөс Сэргийлэх Байгууллагын тооцоолсноор зөвхөн АНУ-д л гэхэд жилд 32 тэрбум килограмм хоол зарагдаагүй гэсэн ганц шалтгаанаас болж хогийн савруу ордог байна-

 

Дэлхий нийтийн хэзээний танил Starbucks компани АНУ дахь илүүдэл хоол хүнсний үлдэгдлийг бууруулах шинэ зорилтыг тавьжээ.

 

 

Тус компанийн дэвшүүлж  буйгаар энэхүү хөтөлбөрөө “Хоолоо хуваалцъя” хэмээн нэрлэсэн бөгөөд Хоол Хандивлах Холбоо болон АНУ-ын Өлсгөлөнгөөс Сэргийлэх Байгууллагатай хамтран ажиллаж эхэлсэн байна.

 

 

Энэхүү хөтөлбрийн хүрээнд Хоол Хандивлах Холбоо өдөр бүр Starbucks компаний 7600 салбруудаас зарагдаагүй үлдсэн илүүдэл хоол хүнсний зүйлүүдийг бүгдийг цуглуулж хүнсний банк үүсгэдэг бөгөөд  Өлсгөлөнгөөс Сэргийлэх Байгууллага нь тэдгээр хоол хүнсийг хэрэгцээтэй хүмүүст нь дахин хуваарилдаг байна.

 

 

Хөтөлбөрийн талаархи хэвлэлийн бага хурлын үеэр Starbucks брэндийн Хоол Хүнсний Албаны менежер Жейн Мали хэлэхдээ: “Хамгийн гол зүйл нь хүргэлтийн явцад хоолны чанар аюулгүй байдлыг хэрхэн найдвартай хангах вэ гэдэг асуулт юм. Тиймээс бид энэхүү хоолнуудыг хэрэгтэй хүнд нь тааламжтай,  аюулгүй хоол хүргэхийн тулд хоол хадгалах температураа нэгэн жигд байлгаснаар хоолны шинэлэг байдал болоод үнэр амтыг нь анх зуухнаас гарах үеэс нь ялгаагүй байлгах гэж хамгийн ихээр хичээн ажиллаж байна” гэжээ.

 

 

АНУ-ын Өлсгөлөнгөөс Сэргийлэх Байгууллагын тооцоолсноор зөвхөн АНУ-д л гэхэд жилд 32 тэрбум килограмм хоол зарагдаагүй гэсэн ганц шалтгаанаас болж хогийн савруу ордог байна. Энэ нь бэлтгэгдсэн нийт хоол хүнсний 30-40 хувь  нь хаягддаг гэсэн үг бөгөөд үүний нэг хүнд ноогдох хэмжээ нь сард 10 килограммтай дүйцэх хэмжээний хоол болдог байна. 

 

 

Тэгвэл Starbucks компани энэ оны эцэс гэхэд өөрийн салбруудаасаа нийт 5 сая порц хоолыг хандивласан байх тооцоог гаргажээ. Харин 2021 оны үед энэ тоогоо 50 сая хүргэж нэмэгдүүлэхээр зорилт тавин ажиллаж буй юм байна.

 

Судалгаагаар 320 саяхүн амтай АНУ-д 50 сая хүн хүнс тэжээлийн хязгаардагдмал орчинд амьдарч байгаагийн 15 сая нь хүүхдүүд гэнэ.  “Энэ хоол өөрчлөлтийг авчрах болно. Нэг ч гэсэн айлын хүүхэд орой орондоо хоосон орохгүй, нэг ч гэсэн боломжгүй хүн нь манайхаар үйлчлүүлээд гарсан юм шиг бидний үйлчилгээнээс хүртэж буйд нь туйлын баяртай байна” хэмээн салбрын эзэд ярьж байна. 

 

Хэн хаана илүү их хоол хаядаг вэ?

 

Хөгжиж буй орнуудын хувьд хоолны хаягдлаас илүүтэй хоолны хорогдол ихтэй байдаг  байна. Энэ нь дэд бүтэц муу байдаг учраас тээвэрлэлт хадгалалтын явцад чанараа алдах нь их байдагтай холбоотой. Харин өндөр хөгжилтэй орнуудын хувьд үүнээс яг эсрэг үр дүн гарна.

 

 

Нэг гэр бүлийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

 

 

Манай улсад энэ талаар хийсэн судалгаа байхгүй боловч Европын орнуудад нэг гэр бүл нэг сард 60 еврог (жилд 700 евро) хогийн сав руу хийдэг байна. Энэ нь дөрвөн долоо хоногийн дөрвүүлэнд нь хүнсээ цуглуулдаг гэр бүл нэг долоо хоногтоо зориулсан хүнсний барааг ямар ч хэрэггүй авдаг гэсэн үг болж байна.

 

 

Энэ бүх алдгадлыг залруулж, байгаль орчныг бохирдлоос хамгаалахын тулд НҮБ-ийн гаргасан “Think, Eat, Save” буюу “Бод, Ид, Хадгал” гэсэн зөвлөмж байдаг байна.

 

                                                                                                                                                Г.СҮМБЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна