Алдарт хөлбөмбөгчин Йохан Кройф тэнгэрт хальжээ

2016 оны 3 сарын 25

Голландын алдарт хөлбөмбөгчин Йохан Кройф өчигдөр хорт хавдрын улмаас 68 насандаа таалал төгсчээ. Тэрээр 1947 онд Недерландын Амстердам хотод төрж Европын шилдэг багууд "Аякс", "Барселоно" багуудад тоглож гурван удаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчины шагнал хүртэж байжээ.

Йохан Кройф орчин үеийн хөлбөмбөгт олон шинэ арга техник, хууралтууд оруулж ирсэн шилдэг тоглогч хэмээн мэргэжилтүүд санал нийлдэг. 1984 онд зодог тайлсны дараагаар Барселона багт менежерээр ажиллаж байх үедээ 1991-1994 Испаны Ла лигт дөрвөн удаа түрүүлж, 1992 онд Аваргуудын лигийн финалд Сампдориа клубыг түрүүлж байсан. 2011 -2013 он хүртэл  Аякс багт менежерээр ажиллаж 2013 оноос Испаны Каталон үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байжээ.

Ж.ГҮЕГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна