Монголын өсвөрийн хөлбөмбөгчид Лондонд бэлтгэл хийж байна

2016 оны 3 сарын 25

Сүүлийн жилүүдэд Монгол улсад багийн спорт эрчимтэй хөгжиж, шинэ залуу тамирчдын ур чадвар сайжирч байна. Үүний  нэг тод жишээ нь өсвөрийн хөлбөмбөгчид Англид бэлтгэлээ  хийж эхлээд байгаа тухай Дейли Мейл мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэнд бэлтгэлээ хийж байгаа тамирчид орчин үеийн хөлбөмбөгийн спортын өлгий нутаг болсон Лондонгийн хөлбөмбөгийн клубүүдэд танигдаж, тэнд амжилтынхаа түүхийг бичиглэх боломжтой юм байна. 

"Хоромхон"  клубын 16 настай тоглогч Г. Ганбаяр, "Эрчим" клубын 20 настай тоглогч С.Гал-Эрдэнэ нар Ихбританийн хөлбөмбөгийн 2-р лигт хамаарагддаг Лондонгийн хөлбөмбөгийн Барнет клубтэй бэлтгэлээ хийж байгаа юм байна. Дейли Мейлийн сэтгүүлч Жонни Зингер эдгээр хоёр тамирчин бөмбөг эзэмших дадал сайтай, өвлийн улиралд Монгол улсад бэлтгэл хийх боломжгүй байдаг учраас ур чадварыг нь сайжруулах шаардлагатай болов уу  хэмээн дүгнэжээ.

16 настай Г.Ганбаяр Лондонд болсон 2 тоглолтоор 2 гоол оруулж, 2 ашигтай дамжуулалт өгөн өөрийгөө таниулаад авсан гэнэ. Ийм маягаар ирэх он гэхэд тэрээр Лондонгийн хөлбөмбөгийн аль нэг клубтэй гэрээ байгуулж дөнгөх юм  гэж тэрээр өгүүлжээ. 

 

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна