Кёкүшюзан дахин дурлажээ

2016 оны 3 сарын 25

Хүргэн хүү хүчтэйн үлгэрийг жинхэнэ утгаар нь харуулж буй хүн бол Кёкүшюзан Д.Батбаяр. Тэрбээр гэргий Т.Баясгалангийнхаа санаачилсан “Илгээлтийн эзэн” хандивын аянд хамгийн идэвхтэй оролцож, “Хөрш заанууд” компанийнхаа нэр дээр чамгүй хөрөнгө хандивласан юм. “Илгээлтийн эзэн” хандиваар цугласан өвс тэжээл, элгэвч нэмнээг саяхан хөдөө орон нутаг руу илгээх үед Кёкүшюзан Д.Батбаяр биечлэн оролцож, өвс ачилцжээ. Аргагүй л хүргэн хүү хүчтэйг харуулсан Кёкүшюзанд талархах хүмүүс олон байна.

Түүнчлэн тэрбээр 13 жилийн дараа С.Жавхлантай хамтран дуулсан хань Т.Баясгалангаа дэмжиж байгаагаа илэрхийлээд “Ханьдаа дахин дурлачихлаа” хэмээсэн нь нийтийн сүлжээгээр цацагдсан юм. Кекүшюзан Д.Батбаярын фэйсбүүк хуудастаа онцолсон энэ үг эр хүний жудгийг харууллаа.

М.СУРА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна