Зөөврийн рентген аппарат бэлэглэв

2016 оны 3 сарын 25

Сэтгүүлч:
Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас энэ оныг Батлан хамгаалах бодлогын үндсийг сурталчилах, цэргийн насны залуучуудыг эмчлэн, эрүүлжүүлэх жил болгон зарласан билээ. Уг аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын  Цэргийн штаб болон Батлан хамгаалах товчооны даргын шийдвэрээр 2015 оны цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн орлогоос дүүргийн Эрүүл мэндийн төвд зөөврийн рентген аппаратыг бэлэглэлээ.

20 гаруй сая төгрөгийн өртөг бүхий рентген аппаратыг цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх, цэрэг татлагын товчооны эмнэлгийн тасгийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор тус эмнэлэгт хүлээлгэн өгч байгаа юм. Зөөврийн рентген аппараттай болсноор цэрэг татлагын үед гардаг эрүүл мэндийн үзлэг, оношлогооны ачаалал эрс багсана гэж үзэж байгаа хэмээн Цэргийн штабын дарга Ч.Цог онцлон хэлж байсан юм.

Дашрамд мэдээлэхэд, Монгол Улсын “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль”-д заасны дагуу цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаалгасан мөнгөн төлбөрийн орлогын 50 хүртэл хувийг орон нутгийн төсөвт, үлдсэнийг улсын төсөвт төвлөрүүлэн Батлан хамгаалах зорилгод зарцуулдаг аж хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна