Сурагчид ирэх долоо хоногт амарна

2016 оны 3 сарын 25

Ерөнхий боловсролын сургуулийн III улирлын амралт ирэх мягмар гараг буюу гуравдугаар сарын 29-наас эхлэх юм байна. Бага, дунд, ахлах ангийн сурагчид долоо хоног амарч, дөрөвдүгээр сарын 4-наас хичээлдээ орох юм. Харин хөдөө, орон нутгийн сургуулиудын улирлын амралтыг мал төллөх үеэр эцэг эхдээ туслах, уламжлалт ахуй, соёлоо өвлөх боломжийг нь бүрдүүлж өгөх үүднээс өөрчилсөн. Тодруулбал, бага анги буюу I-V анги гуравдугаар сарын 23-нд амарч, дөрөвдүгээр сарын 12-нд орох бол дунд анги буюу VI-IX анги гуравдугаар сарын 23-нд амарч, дөрөвдүгээр сарын 4-нд орно. Харин Ахлах анги буюу X-XII анги гуравдугаар сарын 16-нд амарч, Гуравдугаар сарын 29-нд орох юм байна.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна