2.7 сая төл мал бойжиж байна

Хуучирсан мэдээ: 2016.03.25-нд нийтлэгдсэн

2.7 сая төл мал бойжиж байна

Монгол Улс 2016 оны эхэнд 23.8 сая эх мал тоолуулснаас 105.2 мянган ингэ, 952.5 мянган гүү, 1.4 сая  үнээ, 10.6 сая хонь, 9.6 сая ямаа байна. Үүнээс одоогийн байдлаар нийт эх малын 12.2 хувь  буюу 2.8 сая эх мал төллөж 2.7 сая төл хүлээн аваад байгаа нь өмнөх 7 хоногоос 1.5 саяар нэмэгдлээ.  Үүнээс 11.5 мянган ботго, 7.4 мянган унага, 46.2 мянган тугал, 1.4 сая хурга, 1.3 сая ишиг бойжиж, төл бойжилт 97.2 хувьтай байна. Нийт малын хорогдол 681.1 мянга болж өмнөх долоо хоногоос 130.0 мянгаар нэмэгджээ. Мал нэг бүрийг тооцвол тэмээ 222, адуу 25.2 мянга, үхэр 65.2 мянга, хонь 237.0 мянга, ямаа 353.5 мянга буюу оны эхний нийт малын 1.2 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Сүхбаатар (115173), Увс (101021), Архангай (68989),  Завхан (67531), Баянхонгор (63121)  аймгууд байгаа бөгөөд оны эхний нийт малын 1.7-3.8 хувийг алдсан тухай Хүнс хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.  Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувьд цастай байгаагаас Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Завхан аймгийн Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Идэр, Отгон, Улиастай, Тосонцэнгэл, Цагаанхайрхан, Яруу, Тэлмэн, Тэс, Түдэвтэй, Цэцэн-Уул сум, Увс аймгийн Баруунтуруун, Наранбулаг, Зүүнговь, Хяргас, Түргэн, Малчин, Тэс сумын нутгаар цасны зузаан 20-64 см (нягт 0.12-0.35 гр/см3)-т хүрч нийт гурван аймгийн 22 сум “Цагаан зуд”-тай байна.   Харин Увс аймгийн Давст, Улаангом, Сагил сум, Завхан аймгийн Нөмрөг, Сонгино, Цагаанчулуут сум, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Чандмань-Өндөр сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум цасны зузаан 10-19 см (нягт 0.10-0.27 гр/см3)-т хүрч нийт  дөрвөн аймгийн 10 сум “Цагаанаар зудархуу” байдалтай буйг салбарын яамнаас тайлбарлалаа.

Зэрэглэл

2015.12.31-ны байдлаар

2016.02.20-ны байдлаар

2016.03.10-ны байдлаар

2016.03.20-ны байдлаар

1

Зудтай

16 аймгийн 50 сум

18 аймгийн 98 сум

15 аймгийн 67 сум

3 аймгийн 22 сум

2

Зудархуу

18 аймгийн 97 сум

20 аймгийн 120 сум

15 аймгийн 43 сум

4 аймгийн 10 сум

 

Нийт нутагт эзлэх хувь

38.1

62.4

33.9

9.6

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж