Ерөнхийлөгч “Шилэн” Цогоод үзгээ бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.25-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч “Шилэн” Цогоод үзгээ бэлэглэжээ

Шилэн хэмээх хочоороо олонд танигдсан МАН-ын бүлгийн зөвлөх Б.Цогтгэрэл байсгээд дуулиан шуугиан дэлгэж орхидог гэмтэй. Түүний шилэн дуранд өртөөгүй хүн, үлдээгүй сэдэв  ч ховор. Улсынхаа төрийн тэргүүнийг  ч багагүй баалж амжсан нэгэн.

Харин өчигдөр /2016.03.24/ болсон жиргээчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Б.Цогтгэрэлд өөрийн үзгээ бэлэглэжээ. "Цогоо минь мохож болохгүй, цуцаж болохгүй Шилэн дансны тухай хуулиар сайн ажиллаарай" гээд энгэрээсээ үзэгээ авч дурсгасан байна.

М.СУРА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж