Э.Амарбат АТГ-аас гарч, УПЕГ-т ажиллахаар болжээ

2016 оны 3 сарын 25

АТГ-ын Мөрдөн Шалгах хэлстийн дарга Э.Амарбат Улсын прокурорын ерөнхий газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн даргаар томилогдож, өчигдөр /2016.03.24/ ажилдаа оржээ.

Тэрээр 2002 онд УПЕГ-ын Мөрдөн байцаах албаны дэд даргаар ажиллаж байгаад 2007 онд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар томилогдсон аж. Арваад жилийг АТГ-ын үйл хэрэгт зориулсан  тэрбээр өөрийн хүсэлтээр АТГ-ын мөрдөн шалгах албыг орхиж, прокурорт ажиллахаар болсон гэж УПЕГ-аас мэдээллээ.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна