Францын Элчин Эрдэнэтэд ажиллажээ

2016 оны 3 сарын 25

Орхон аймагт БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Элизабет Барсак 2016 оны 3 дугаар сарын 21, 22 өдрүүдэд ажлын айлчлал хийжээ. Элчин сайдыг дагалдан ЭСЯ-ны Эдийн засгийн хэлтсийн тэргүүн Пьер Фарино, сайдын туслах Ж.Насанжаргал нар явсан бөгөөд Элчин сайдтай аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн болон албаны хүмүүс уулзлаа. Уг уулзалтаар Эрдэнэт хот дахь Францын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн бүтээн байгуулалтын асуудлыг хэлэлцлээ.

Мөн Хөдөө аж ажуйн салбарт тэр дундаа махны чиглэлийн үхэр үржүүлэх талаар Францын талтай хамтран ажиллах нөхцөл бололцоог судлан үзэхээр тохирлоо.

  Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна