Эмэгтэйчүүд эсэргүүцэл илэрхийлэв

2016 оны 3 сарын 25

Х.Оюунцэцэг тэргүүтэй хэсэг эмэгтэйчүүд өнөөдөр Авлигатай тэмцэх газрын гадаа эсэргүүцлийн цуглаан хийлээ. Тэд МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зорилгоор хууль хяналтын байгууллага ажиллаж байна. Эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалыг хөхүүл хүүхдээс нь салгаж хорьсон, С.Зориг агсны эхнэр Д.Булганыг хэдэн сарын турш хорьж байгаа, Г.Маралмааг шоронд төрчихсөн байхад таван сартай хүүхдээс нь гадна хорьж, эхийн цагаан сүү ээдэж байна. Ардчилал дүр эсгэсэн ардчилал болж хувирсан байна. Ардчиллыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийн тулд дараа, дараагийн арга хэмжээг авах болно гэлээ.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна