Тайваньтай хамтарч чацарганы үйлдвэр барина

2016 оны 3 сарын 25

Монгол, Тайванийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн Хун Хоу Минээр ахлуулсан Тайванийн бизнесийн төлөөлөгчид Увс аймагт ажиллалаа. Тэд өнөөдөр Увс аймгийн удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааныхаа талаар зөвлөлдлөө. Монгол, Тайванийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн хувьд Увс аймагт үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хамтран ажиллахаар хамтын ажиллагаагаа эхлүүлээд байгаа түншүүдийн нэг. Тэд Улаангомын хэрэглэгчдийн усанд хэд хэдэн удаагийн сорил, судалгаа хийж ус цэвэршүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаад байгаа. Энэ удаад ус цэвэршүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулах талаар тодорхой ойлголцолд хүрэхээр иржээ. Тайваньтай хамтын ажиллагаа өргөжүүлж буй дараагийн салбар нь чацарганын боловсруулах үйлдвэр. Тайван, Малайз, Монголын хамтарсан Чацарганын үйлдвэр байгуулах төсөл яригдаж байна. Монголын хамтрагч нь 20-40 хувьд нь хөрөнгө оруулж, дотоодын зах зээлээ хариуцан ажиллах юм байна. Энэ удаагийн ажлын аяллаараа бизнесийн хамтрагч түншүүдийн холбож, ажлаа эхлэхэд Монгол, Тайванийн хамтын ажиллагааны нийгэмлэг ихээхэн анхаарч байгаа юм байна.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна