ELLE сэтгүүл: Энэ хаврын хумсны тренд

2016 оны 3 сарын 25

ELLE сэтгүүлийн зөвлөснөөр энэ жил тийм ч их гял цал ганган гоёлгүй ч энгийнээрээ сайхан харагдах будалтуудыг санал болгосныг хүргэж байна. Тэдгээрээс заавал мэргэжлийг салонд гэлтгүй гэрийн нөхцөлд хийж болох будалтуудыг онцлог хүргэж байна.


Энэ хаврын хумс будалтын чиг хандлага:

  • Хэт алаг эрээн биш

  • Цэвэрхэн, цэгцтэй

  • Хамгийн ихдээ 2-3 өнгө холих

  • Аль болох зөөлөн завсрын өнгө сонгох

 

1. Усан мэт уусгалттай /хэрэг болох зүйлс: 3 өнгийн будаг уусгагч поролон/

 

2. Металлик будалтууд. Өнгөний хувьд тод биш завсрын өнгөнүүд

/цагаан саарал, бор шаргал гэх мэт/.

 

3. Тод өнгийн френч ирмэгтэй хумс. Хумсны толины үлдсэн хэсгээ тод биш буюу биений өнгөтэй будгаар эсвэл өнгөгүй будгаар будах.

/Хэрэг болох зүйлс: Хумсны туузан наалт болон будаг/

 

4. Хар матте

/хар матте будаг эсвэл энгийн хар будаг + матте болгон хатаагч түрхлэг/

 

5. Дээдсийн хөх өнгө

 

6. Гялалздаг сарнайн ягаан өнгө

 

7. Бага зэрэг эрээн мяраан

 

8. Хумсныхаа уг үзүүрт аль алиндаа өөр өнгө оруулж будах

/3 өнгийн хумсны будаг, хумсны туузан наалт/

Г.СҮМБЭЭ

                                             

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна