Д.Тэрбишдагва “Набор”-ыг ойлгожээ

2016 оны 3 сарын 25

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва чуулган завсарлах хугацаанд ард түмэнтэйгээ уулзаад нэлээд завгүй байгаа сурагтай. Тойргоор явж иргэдтэй уулзахад ард түмний амьдрал ихээхэн туйлдсаныг олж мэдсэн талаараа хэвлэлийнхэнийг цуглуулж хурал хийсэн гэнэ шүү. Хэвлэлийн хурлын үеэр “Иргэд “набор” буюу таван цул авч иддэг болжээ. “Набор” гэдгийг бид бол чихэр шоколад гэж ойлгодог. Гэтэл ард түмэн таван цулыг тэгж нэрлэдэг юм байна” хэмээн ихэд сонин содон зүйл олж мэдсэн мэт саймширч ярьсан гэнэ.  

Үнэхээр эдийн засгийн өсөлт саарч, зарим иргэд бүтэн талх ч худалдаж авах чадалгүй болсоор нэлээд хэдэн жилийг ардаа орхиж байна. Гэтэл өнгөрсөн жилүүдэд юу ч дугараагүй төрийн түшээд сонгууль дөхөөд ирэхээр л ойлгодог нь харамсалтай.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна