Ихэнх нутгаар дулаарна

2016 оны 3 сарын 26

2016 оны 03 дугаар сарын 26-ны 09-21 цаг хүртэл

Малчид тээвээрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар дулаахан байна.

                              2016 оны 03 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
                                                    агаарын урьдчилсан мэдээ:

  
 Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Дархадын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд      7-12 метр. 10-12 градус дулаан байна. 

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2016 оны 03 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 31-нийг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:   

    27-28-нд төв, зүүн зүгийн нутгийн, 30-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 27-нд говь, талын нутгаар, 30-нд ихэнх нутгаар  секундэд түр зуур 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. 27-28-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна