Хөлбөмбөгийн цэнгэлдэхэд халдлага гарав

2016 оны 3 сарын 26

 

Ирак улсын Искандерия хотын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд амиа золиослогч бөмбөг дэлбэлснээс 29 хүн амиа алдаж, 60 гаруй хүн шархадсан талаар тус улсын аюулаас хамгаалах газраас мэдээлжээ.

 

Нийслэл Багдад хотоос 50 км-ийн зайтай оршдог Искандерия хотын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд халдлага баасан гаригт болсон байна. Халдлагыг ИУ-ын алан хядагчид үйлдсэн эсэх нь тодорхойгүй байгаа ч Иракийн арми нутгийн хойд болон баруун хэсэгт алан хядагчдын эсрэг цохилт өгч байгаа учраас Ирак, Сири дэх тус бүлэглэлийн алан хядагчид нийслэл Багдад хот болон ойролцоох хот суурингуудад сүүлийн үед амиа золиослон бөмбөг дэлбэлэх, халдлага үйлдэх нь улам нэмэгдсэн юм.

 

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна