Аварга яст мэлхийг усанд оруулав

2016 оны 3 сарын 26

 

Жонатан нэртэй аварга яст мэлхийг манай дэлхий дээрх хамгийн урт насалсан амьтан гэдэг байна. Ойролцоогоор 184 орчим настай гэж таамаглаж буй энэ аварга хуягт амьтныг  саяхан усанд оруулжээ.

Аварга яст мэлхий Жонатан Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын эзэмшлийн Гэгээн Хеленагийн арал дээр амьдардаг бөгөөд түүнийг арлынхан үнэт эрдэнэ шиг хайрладаг гэнэ.

Жонатаныг 1800-аад оны сүүлээр Сейшелийн арлын захирагчаас Гэгээн Хеленагийн аралд бэлэг болгон өгөхөд 50 настай байсан гэнэ.

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна