Э.Эрдэнэжамьяан МАХН-ын дэд даргаар томилогджээ

2016 оны 3 сарын 26

МАХН-ын бага чуулган өчигдөр үдээс хойш хуралдсан. Тэгвэл энэ удаагийн хуралдаанаар дараах томилгоонуудыг хийсэн байна.

Тодруулбал, намын дэд дарга нараар Д.Тэрбишдагва, Ц.Оюунбаатар, Э.Эрдэнэжамъяан нар томилогдсон бол Ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Сүхбаатар, нарийн бичгийн дарга нараар Н.Удвал, нарыг томилжээ.

Мөн Л.Цог, Г.Шийлэгдамба нарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж, нам дотроо хашдаг тус тусын албан тушаалаас чөлөөлжээ. 

Т.НОМИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна