Хүүхдүүд хоригдлуудаас ч бага цагийг гадаа өнгөрүүлдэг

2016 оны 3 сарын 26

 

Англид хүүхдүүд шоронгийн хоригдлуудаас ч цөөхөн гадаа гардгийг саяхны нэгэн судалгаа харуулжээ.

 

2,000 гаруй эцэг эхийн дунд явуулсан судалгаагаар хүүхдүүдийн гуравны хоёр нь өдөрт нэг цаг ч хүрэхгүй хугацааг гадаа өнгөрүүлдэг байна. Мөн хүүхдүүдийн 20 хувь нь огт гадаа гардаггүй ажээ. Харин НҮБ-аас тогтоосон хэв хэмжээний дагуу шоронгийн хоригдлууд өдөрт дор хаяж нэг цагийг агаар амьсгалж, гадаа өнгөрүүлэх журам байдаг аж.

 

Судалгааг “Persil” нэртэй угаалгын нунтагны “Заваартахад гэмгүй” кампанит ажлын хүрээнд явуулсан боловч гарсан үр дүн нь эцэг эхчүүдийн санааг зовоосон байна.

 

Хүүхдийн гадаа тоглохыг дэмждэг нэгэн эцэг ”Бид хүүхдүүдээ хоригдол шиг гэртээ хорьж, тоглож наадах эрхийг нь хорьдог нь үнэн” гэжээ.

 

Судалгааны дүн ингэж гарсны дараа Их Британийн байгаль орчны яамны нарийн бичгийн дарга хүүхэд бүрийг лхагва гаригт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очдог болгохоор зорьж байгаа гэнэ.

 

АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама хүүхдийг чөлөөт цагаар нь гадаа тоглуулахыг байнга уриалдаг нэгэн бөгөөд “Гадаа тоглоё” аяныг зохион байгуулсан юм.

 

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна