Өчигдөр буюу баасан гарагийн орой биeэ үнэлэх явдлыг таслан зогсоох зорилгоор БГД-ийн Цагдаагийн 1, 2-р хэлтэс болон холбогдох мэргэжлийн байгууллага хамтран Прокурорын хяналтын дор БГД-т үйл ажиллагаа явуулж байгаа 30 гаруй саун, массаж, зочид буудалд гэнэтийн шалгалтыг зохион байгууллаа. Шалгалтаар олон зөрчлийг илрүүлэн таслан зогсоож 10 гаруй биeэ үнэлэгчийг саатуулсан байна.
Т.НОМИН