Минскт сөрөг хүчний дэмжигчид жагсав

2016 оны 3 сарын 26

 

Беларусын сөрөг хүчний 1000 гаруй дэмжигчдийн жагсаал Минск хотын талбайд боллоо.

 

Баасан гаригт болсон жагсаал сөрөг хүчний явуулсан хамгийн том жагсаал байв.

 

Сөрөг хүчний дэмжигчид 1918 онд Беларусын бүгд найрамдах улсыг байгуулсан Эрх чөлөөний өдрийг тэмдэглэн жагсчээ.  Гэвч бүгд найрамдах улс Большевикуудыг гарч ирснээс есөн сарын дараа нуран унасан юм. Баасан гаригт болсон Минскийн сөрөг хүчний жагсаалыг цагдаа нар тараах гэж оролдоогүй байна. 1994 онд Беларусын төрийн эрхийг гартаа авсан Александр Лукашенко сөрөг хүчнийг дарж, чөлөөт хэвлэлүүдийг хаасан юм. Харин өнгөрсөн хоёрдугаар сард Беларус улс төрийн хоригдлуудыг суллахад Европын холбоо таван жилийн өмнө тус улсын эсрэг тавьсан эдийн засгийн хоригоо цуцалсан.

 

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна