Шекспирийн гавлын яс алга болжээ

2016 оны 3 сарын 26

 

Английн сэргэн мандалтын үеийн жүжгийн зохиолч Уильям Шекспирийн булшыг тусгай төхөөрөмжөөр скайнердсан археологчид гавлын яс нь алга болсныг тогтоожээ. Шинжилгээг Стэффордширийн их сургуулийн археологич Кевин Коллс Стрэтфорд дахь Эвоны эцэг, хүү, ариун сүнсний сүмд үүрд нойрссон зохиолчийн булшинд хийжээ.

 

Археологичдын хэлж буйгаар булшнаас гавлын яс хулгайлсан хэрэг Англид бүр 18-р зуунд гарч байсан ч тайлагдашгүй оньсого хэвээр үлдсэн юм.

 

Сүмийн тэмдэглэлд бичсэнээр Шекспирийг  Лондоны хойд хэсэгт орших төрөлх хотынх нь сүмд нас барснаас нь хойш хоёр хоногийн дараа 1616 оны дөрөвдүгээр сарын 25-нд оршуулсан гэжээ. 52 настайдаа нас барсан зохиолчийг түүний эхнэр, охин, хүргэн нар нь оршуулсан байна.

 

Скайнерын төхөөрөмжид ямар ч хадаас, метал илрээгүй учраас археологичид түүнийг авсанд биш, даавуунд ороосон байж магадгүй гэж таамаглаж байгаа юм.

 

Археологичийн энэхүү хачирхалтай мэдэгдэл эрдэмтэн, судлаачдыг талцуулсан маргаан дэгдээгээд байна.

 

Судлаачдын зарим нь 18-р зууны үед булш ухах тохиолдол орчин үеийнх шиг түгээмэл байгаагүй гэж маргаж байгаа юм.

 

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна