&#34Монгол туургатан мисс&#34-ийн шилдгүүд маргааш тодорно

Хуучирсан мэдээ: 2016.03.26-нд нийтлэгдсэн

&#34Монгол туургатан мисс&#34-ийн шилдгүүд маргааш тодорно

“Монгол туургатны мисс” тэмцээний финалын тоглолт, шагнал гардуулах ёслолын арга хэмжээн маргааш 19:00 цагт “Corporate Hotel”-ын “Convention Center”-т болно.

"Дэлхийн монголчуудын глобал" сангаас санаачлан зохион байгуулж буй "Монгол туургатны мисс-2016" наадам энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо эхэлсэн. Тус наадамд Монгол, Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны 20 мисс оролцож байна. Наадмын эхний өдрүүдэд "фото мисс", "мисс авьяас", "мисс модель" номинаци амжилттай болсон. Тэгвэл маргааш буюу энэ сарын 27-ны өдөр финалын шалгаруулалт болох гэж байна.

Олон улсын миссийн тэмцээний дагуу долоон номинацид шилдгүүдээ тодруулах бөгөөд оролцогч бүсгүйчүүд "Мисс гүүдвил" номинацийн хүрээнд "Сүүн дусал" хүмүүнлэгийн аяныг өрнүүлжээ. Оролцогч гоо бүсгүйчүүд үндэсний компаниудаар зочлон 10 сая төгрөгийн хандив цуглуулан II амаржих газрын Эх нялхсын эрчимт эмчилгээний тасаг, нялхсын тасгийг тохижуулахад хандивласан байна. Тэд "Говь", "Наран косметик", "Тагтаа", "Intercharm", "Best shoes" хэвлэлийн үйлдвэрүүдээр зочлон хүмүүнлэгийн аяныг өрнүүлжээ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж