Хакүхо башёг тэргүүлж байна

2016 оны 3 сарын 26

Японы Осака хотноо болж буй хаврын тэмцээн буюу Харү башё өндөрлөхөд нэг өдрийн барилдаан үлдлээ. Тэмцээний 14 дэх өдөр буюу өнөөдөр их аварга Хакүхо М.Даваажаргал озэки Котошёогикүгээр 13 дахь даваагаа авлаа. Энэ өдөр озэки Кисэносато озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнээр, озэки Гоэйдо Икиогоор ээлжит даваагаа авснаар тэргүүлэгчийн хоёрдугаар байраа хадгалж үлдлээ. Тэдний хувьд маргааш барилдахаар оноолт таарсан.

Башёгийн эхний өдөр их аварга Хакүхо М.Даваажаргал комүсүби  Такарафүжид ялагдсан ч дахин уналгүйгээр башёг тэргүүлсэн хэвээр үлдлээ. Түүний хувьд маргааш ёкозүна Харүмафүжитэй барилдана. Манай бусад бөхчүүдээс маэгашира 5-с барилдаж буй Кёкүшюүхо Г.Ган-Эрдэнэ комүсүби Такарафүжид ялагдан 50 хувийн амжилтаа хийх боломжгүй болсон бол Ичиножёо А.Ичинноров 10 дахь даваагаа авлаа.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 13-1
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 9-5
Ёкозүна Какарюү М.Ананд 9-5
Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8-6
Маэгашира 5 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 6-8
Маэгашира 8 Таканоива А.Баасандорж 7-7
Маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил 8-6
Маэгашира 11 Ичиножёо А.Ичинноров 10-4 гэсэн амжилттай явна.

Харү башёг их аварга Хакүхо 13 даваатай ганцаараа тэргүүлсэн хэвээр байгаа бол озэки Кисэносато, Гоэйдо нарын бөхчүүд 12 даваатай удаалж байна.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна