Худалдааны төвүүдийн үйл ажиллагаатай танилцав

2016 оны 3 сарын 27

Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотод үйл ажиллагаагаа явуулж буй Зүүн бүсийн худалдааны төв болон Номин худалдааны төвийн үйл ажиллагаатай Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцлаа.

“Номин холдинг” компанийн Сүхбаатар аймаг дахь Номин агуулах худалдааны салбар 2013 онд байгуулагдсан, 10 мянга гаруй нэр төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах хүчин чадалтай. Хэрэглэгчдэд тохилог, дулаан, тав тухтай нөхцөлд олон төрлийн барааг нэг дороос өргөн сонголттойгоор худалдан авах боломжийг бүрдүүлсэн тус төвөөр нутгийн иргэдээс гадна жуулчид үйлчлүүлдэг байна.

Худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 32 лангуу, талбайтай Зүүн бүсийн худалдааны төвийг хоёр жилийн өмнө ашиглалтад оруулжээ. 120 гаруй ажлын байрыг бий болгоод байгаа тус худалдааны төв энэ оны нэгдүгээр сараас эхлэн түрээсийн төлбөрөө 5 мянган төгрөгөөр бууруулж, 20 мянган төгрөг болгосон талаар Ерөнхий менежер Э.Амарбат Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарт танилцуулсан юм. Бүс нутгийн худалдаа, үйлчилгээний тус төвд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс гадна аймаг, орон нутагтаа үйлдвэрлэсэн олон төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэжбайна. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хандан жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийг төрийн байгууллагаар бус арилжааны банкаар дамжуулан олгох болсон талаар мэдээлэл өглөө.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна