Берлинд Монголын тэнхим байгуулна

2016 оны 3 сарын 27

Берлин хотод дэлхийн олон үндэстнүүдийн соёл, урлаг, түүхийн ордон сүндэрлэхээр болжээ. Ингэж олон үндэстний соёлыг харуулсан музей нээгдэх юм. Энэ ордонд олон улс өөрийн соёл, уламжлал, түүхийг харуулсан бүтээлүүдээ дэлгэн тавина. Монгол Улсын хувьд энэ ордонд өөрийн улсын соёл урлаг, соёлын өв, архив, түүх дурсгалын бүтээлийг харуулсан тэнхим байгуулахаар болжээ. Одоогоор хэлэлцээрийн шатандаа явж байгаа гэлээ. Нэн тэргүүнд тус тэнхимд Монголын онцлогийг харуулсан ямар бүтээл дэлгэхээ хэлэлцэж байгаа аж. Тэнхимийг 2019 онд нээхээр төлөвлөжээ.

Үүнээс гадна Герман улстай хамтран Хар хорум хотын 800 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн байна. 2020 онд Хар хорум хот байгуулагдсаны 800 жилийн ой тохиох юм. Энэ хүрээнд дэлхийн орнуудад тархсан, Хар хорум хоттой холбоотой түүхийн материал, соёлын өв, дурсгалыг нэгтгэн 2020 онд томоохон үзэсгэлэн гаргахаар бэлтгэлээ хийж байгаа аж.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна