Цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоожээ

2016 оны 3 сарын 27

Хөвсгөл аймагт улаан бурхан зэрэг томуу төст өвчлөл ихэссэнээс хувийн болон улсын бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг 10 хоног зогсоожээ. Өвчлөлтэй холбоотойгоор Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаанаар ийм шийдвэр гаргасан байна. Мөн хүүхдүүдийн дунд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглоод байсныг 10 хоногоор сунгажээ.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна