“Эрдэнэт” үйлдвэрийнхний цалинг нэмэх шаардлага хүргүүлжээ

2016 оны 3 сарын 27

“Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн хурал өнгөрсөн пүрэв гаригт болж, нийт ажилтнуудын цалинг 25 хувиар нэмэгдүүлэх, мөн 2015 оны жилийн ажлын үр дүнгийн 13 дахь сарын цалинг олгох зэрэг шаардлагыг удирдлагадаа тавихаар болжээ. Тодруулбал, үүнд хэд, хэдэн шаардлага тавьсан байна.

  1. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нийт ажилтнуудад 2015 оны жилийн ажлын үр дүнгийн урамшуулал /13 дахь сарын цалин/-г олгох.

  2. 2014 оны есдүгээр сараас хойш 3 удаа ҮЭ-ийн Холбооноос тавьсан “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн нийт ажилтнуудын үндсэн ба тарифт цалинг 25 хувиар нэмэгдүүлэх саналыг шийдвэрлэх.

  3. Компанийн удирдлагуудын урамшуулал, ахуй хангамжийн тухай цахим сүлжээгээр гарч байгаа мэдээллийн талаар нийт ажилтнуудад албан ёсны тайлбар өгөхийг тус тус шаардаж байна гэжээ.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна