Зам барих ажлыг нэгэн зэрэг эхлүүлнэ

2016 оны 3 сарын 27

Зам тээврийн яам энэ жилийн зам барилгын ажлыг нэг өдөр буюу ирэх дөрөвдүгээр сарын 15-наас улс даяар нэгэн зэрэг эхлүүлэхээр болжээ. Энэ нь газар нэлээн сайн гэсэж, ажил эхлэх боломжийн хугацаа гэж үзэж байгаатай холбоотой аж.

Зам тээврийн сайдын тайлбарласнаар энэ онд Хөгжлийн банк, улсын төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийт 14 чиглэлийн 1033.15 км авто зам болон гурван байршилд 912.4 метр урт гүүрийн барилгын ажлыг эхлүүлэх юм байна. Эдгээрээс 11 чиглэлийн 760.25 км зам, гурван гүүрийн барилгын ажил он дамжин хэрэгжих бол шинээр гурван чиглэлийн 272.9 км замын барилгын ажлыг шинээр эхлүүлэх ажээ.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна