Умард Солонгос ээлжит сүрдүүлгээ хийв

Хуучирсан мэдээ: 2016.03.27-нд нийтлэгдсэн

Умард Солонгос ээлжит сүрдүүлгээ хийв

 

Умард Солонгос улс сурталчилгааны шинэ бичлэгээ "YouTube"-ээр цацан,  цөмийн бөмбөгөөрөө Америкийг хэрхэн, яаж устгах гэж байгаагаа харуулжээ. "Хэрэв Америкийн империалистууд өчүүхэн төдий л биднийг өдөөн хатгах юм бол бид огтхон ч бодож тунгаалгүй шууд л түрүүлж цөмийн цохилт өгөх болно. АНУ сонголт хийх ёстой. Энэ гариг дээр Америк гэдэг нэртэй улс оршин тогтнох эсэх нь та нараас л хамаарна" гэж уг бичлэгтээ умардынхан сануулжээ.

 

Үүнээс өмнө Умард Солонгос БНСУ-ын ерөнхийлөгчийн ордон буюу Хөх ордныг  пуужингаар харвах туршилтын буудлага хийж, дээрх туршилтын буудлагыг Умард Солонгосын төв телевизээр харуулж  байсан юм. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун хэлэхдээ арми нь Өмнөд Солонгосын Засгийн газрын ордныг хайр найргүй устгахад  бэлэн болсон хэмээн мэдэгдсэн. Пхеньяны ээлжит сүрдүүлгийн дараа БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Ген Хе армийг байлдааны бэлэн байдалд оруулах тушаал өгсөн юм.

 

Н.СҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж