Боксчид олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байна

2016 оны 3 сарын 27

БНХАУ-ын Чянь Ань хотноо болж буй “Рио-2016” олимпийн эрх олгох боксын Ази номхон далайн бүсийн тэмцээнд 40 гаруй орны 300 орчим ширэн бээлийтэн эрэгтэй 10, эмэгтэй 3 жинд өрсөлдөж байна.

Манай тамирчдаас одоогоор эрэгтэй 52 кг-д Х.Энх-Амар, 64 кг-д Б.Чинзориг, эмэгтэй 60 кг-д О.Сувд-Эрдэнэ нар эхний учраагаа ялсан. Бусад тамирчдын хувьд өнөөдрөөс тэмцээнээ эхлүүлж байна.

Баг тамирчид:

Эрэгтэй 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 60 кг-д Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат, 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр, 91 кг-д Т.Ерболат, эмэгтэйчүүдийн олимпийн жин болох 51 кг-д М.Нандинцэцэг, 60 кг-д О.Сувд-Эрдэнэ, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байна.

Эрэгтэйчүүдээс эхний гурван байрт шалгарсан тамирчид олимпийн эрх олгох бол эмэгтэй тамирчид финалдсан тохиолдолд РИО-г зорих эрхээ авна. Өөрөөр хэлбэл энэхүү тэмцээнээс нийт 36 эрх олгогдох юм.

Тэмцээн ирэх сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд мэдээллийг эргэн хүргэнэ.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна