Долоо хоногийн өрнийн зурхайг танилцуулж байна

2016 оны 3 сарын 28

Долоо хоногийн өрнийн зурхайг танилцуулж байна. 2016.03.28-04.03


Хонь

Шинээр эхлүүлэхээр төлөвлөж буй ажилдаа зориулж баяр тэмдэглэсэн ч болохоор эерэг бүтэмжтэй өдрүүдээр энэ шинэ долоо хоног эхэлж байна. Ялангуяа Даваа, Мягмар болон Лхагва гаригийн эхний хагас хүртэл та урьд өмнө өөрөө ч анзаарч байгаагүй шинэ ур чадваруудаа олж нээнэ. Үүнд таны биеэ авч яваа байдал ихээр нөлөөлөх бололтой. Харин Лхагва гаригийн үдээс хойшоос эхлэн Баасан гаригийг дуустал таны сэтгэлийг цухалдуулж тавгүйтүүлэх асуудалтай тулгарч мэдэх юм. Та энэ бүхнийг төвөггүйхэн даван гарч чадна. Гэвч хамгийн чухал нь энэхүү хэцүү үеийн туршид сэтгэл хөдлөлөө гадагш нь ил гаргах хэрэггүй, өөртөө л хадгал. Амралтын өдрүүдээр, та хариуцлага үүрэх шаардлагатай болно. Адал явдал хаа сайгүй бий ч, удирдлагыг зөвхөн өөрийн гарт авах хэрэгтэй.

Үхэр

Өдөр тутам давтагддаг нэгэн хэвийн хуучин дэглэмээсээ залхаж байна уу? Шинэ долоо хоног эхлэхтэй зэрэгцэн гайхахлтай гэнэтийн бэлэг таныг хүлээж байна. Даваа болон Мягмар гаригт (Лхагва гаригт ч байж магад) таны анхаарлыг сарниулж, толгойг чинь эргүүлэх зүйлс гарч ирж болзошгүй. Харин Лхагваас Баасан гариг хүртэлх өдрүүдэд  та өөрийгөө энгийн үеэсээ илүү муухай ааштай байгааг анзаарах юм бол ямар нэгэн зүйлийг өмчирхөхийг хүссэн харам зангаа илүү сайн анзаарч явах шаардлага гарч ирж буй бололтой. Харин амралтын өдрүүдээр гарч болох эрсдлүүдэд ухаалгаар хандахыг зөвлөж байна. Санхүүтэй холбоотой асуудлуудад томхон бооцоо тавих хэрэггүй.  Харин оюун ухааны самбаагаа ашиглаад үзвэл илүү ашигтай байж мэднэ.

Ихэр

Энэ долоо хоногийн уур амьсгал эрч хүчийг ямар төрлийн хөгжим сонсоно түүнээсээ л авах бололтой. Гэхдээ, долоо хоногийн эхний хэдэн өдрүүд адал явдалт төрлийн киног санагдуулам дуунуудаар баялаг байж магадгүй шүү. Харин Лхагва гаригаас сонсож байгаа дууныхаа темпийг багасгах боломжтой болно. Өөрийгөө урьд өмнөхөөсөө ч илүү дотогшоогоо болсон мэт аль эсвэл ажигч гярхай болсныг та эдгээр өдрүүдэд анзаарах бололтой. Тийм учраас ганцаараа цагийн өнгөрөөгөөд байлгүй бусдын төлөө жаахан ч гэсэн цагийг зарцуулах хэрэгтэй. Амралтын өдрүүдээр хамгийн чухал ажлаа гүйлцэлдүүлэхэд тань багийн ажиллагаа хэрэг болно.

Мэлхий

Асуудлуудтайгаа нүүр тулах магадлалтай өдрүүд ирж байна. Ялангуяа долоо хоногийн эхний өдрүүд болох Даваа Мягмар болон Лхагва гаригийн эхний хагас хүртэл таны бүхий л асуудлууд хаалгыг чинь тогших вий. Энэ бүхнийг амжилттайгаар даван туулахад таниас ихээхэн хичээл зүтгэл шаардана. Лхагва гаригаас Баасан гариг хүртэл өдрүүдэд сэтгэл санааны хувьд өөрийгөө ойлгохгүй байгаа мэт тээнэгэлзэх болно. Энэ үед итгэлтэй дотны найзаасаа зөв замыг тань чиглүүлэхийг эсвэл танд ганцаараа байх боломж олгохыг хүс. Амралтын өдрүүдэд хотоос гарч, өөртөө хөгжилтэй санагдсан ямар нэгэн зүйлийг хийгээрэй.

Арслан

Та энэ долоо хоногт юуг ч буруу хийхгүй бололтой. Учир нь бүх хүн таны талд байна. Даваа, Мягмар магадгүй Лхагва гаригуудын туршид таны бусдыг өөртөө татах болоод аливаа ажиллагааг удирдах чадвар тань эргэн тойрон найз нөхдийн тань дундах байр суурийг өсгөнө.

Долоо хоногийн дунд үеэс Баасан гариг хүртэлх өдрүүдэд нэгэн шинэ зүйлийг олж анзаарна. Тэр зөн совингоо ухаалгаар ашиглаж, бусдад болоод өөртөө хэрэгтэй сонголт хийх гарцыг хайгаарай. Таниар дүүрэн байнаа энэ их эрч хүч тань таныг долоо хоногийн туршид өндөрт авч явж, адал явдал романтик учралууд руу хөтөлнө.

Охин

Өнгөрсөн долоо хоногт найр наадмын хэмжээ тань хэтэрч, санаснаасаа их хэмжээний мөнгө үрчихсэнээ анзаарч байна уу? Тэгвэл энэ долоо хоногийн Даваа болон Мягмар гаригуудад зарлагадсанаа эргүүлэн олох арга гарцуудыг сайн хайвал санхүүгийн тал дээр тулгараад буй асуудлуудаа багасгаж болох юм. Энэ мэтчилэн өдөр хоног өнгөрч, долоо хоногийн сүүлч болоход өөртөө илүү сайн хяналт тавьж чаддаг, өөрийгөө олон талаас нь ажиглаж дүгнэлт өгсөн нэгэн болсон байх боломжтой. Амралтын өдрүүдэд юу ч төлөвлөх хэрэггүй, урсгалаараа байх нь л танд жинхэнэ амралт болно.

Жинлүүр

Ойрд хэн нэгэнтэй сээтэгнээд байсан бол энэ байдал тань долоо хоногийн эхний өдрүүдэд ч үргэлжлэх төлөвтэй байна. Учир нь эдгээр өдрүүдэд та дэггүйтэл болон романсын тунгаа хэтрүүлчихэж мэдэхээр байна. Тиймээс эдгээр өдрүүдэд олон хүнтэй танилцах зэрэг нийгэмшүүлэх чиглэлд өөрийгөө илүү сайн хөгжүүлэх боломж бүрдэнэ. Хүмүүсээс өөрт чинь ирэх анхаарлыг мэдэрч, хүссэнээрээ инээж хөөрөх гэсэн хүслээсээ огтхон ч айх хэрэггүй. Харин долоо хоногийн сүүлчийн өдрүүдэд өөрийн анхаарлыг бусад хүмүүст биш бусад зүйлүүдэд хандуулах шаардлагатай. Өөрийн танилын холбоогоо ашиглаж, ажил хэргээ илүү уян хатан зөв замаар шийдвэрлэх арга боломжийг судал. Амралтын өдрүүдээр таны сэтгэх чадвар болон шинийг сэдэх санаанууд тань амжилт олно.

Хилэнц

Энэ долоо хоногт таны оюуны цар хүрээнд тань шуурганд өртсөн мэт өөрчлөлт орж магадгүй.  Дотоод ухамсар чинь ямар нэгэн муу ёрын зүйлийг мэдэрч, аливаад бухимдалтай, түгшин  хүлээж авч эхэлбэл энэ нь танд ердөө л өөртөө зориулсан цаг гаргах шаардлагатайг сануулсан дохио гэдгийг санаж явах хэрэгтэй. Долоо хоногийн эхний өдрүүдийг дотоод хүнтэйгээ ярилцаж, сэтгэл санаагаа байранд нь аваачих оролдлого хийж, хэрэв энэ ородлого тань үр дүнгээ өгвөл шийдвэр гаргах хэрэгтэй болсон мөчүүдэд хамгийн зөв сонголтыг хийх чадвартай болох болно. Лхагва гаригаас Баасан гариг хүртэл өдрүүдэд таны бусдыг соронз мэт татах чадварууд ихсэнэ. Тиймээс энэ үед эргэн тойрнхон тань таны дэргэд бүгд байвал гайхах хэрэггүй. Амралтын өдрүүдийг тухайн цаг мөчүүдийг бодитоор мэдэрч өнгөрүүлэхэд зарцуул.

Нум

Шинэ долоо хоног эхлэхийн сацуу таны төлөвлөж байсан хамгийн том ажил чинь өнгө будгаа олно. Та энэ ажлыг урт хугацаанд, олон шат дарааллын дагуу бэлдэж боловсруулсан учир том төлөвлөгөөгөө амжилттай дуусгахын тулд бүхнийг нягт нямбай хийх хэрэгтэйг сануулж байна. Долоо хоногийн сүүлээс таны ажлын бүтээмж буурах тул эхний өдрүүдийг ухаалгаар ашиглахыг сануулж байна. Тиймээс энэ үеийг ажлын бус, чөлөөт цаг дуртай зүйлсээрээ дүүрэн байлгахыг хичээгээрэй. Амралтын өдрүүдэд зөв хүмүүстэй, зөв цагийг сонгон уулзалт товлож, цагийг үр дүнтэй сэтгэл дүүрэн өнгөрөөгөөрэй.

Матар

Бүх зүйл эхлэх цаг боллоо. Таны санаачлагатай сэтгэхүй энэ долоо хоногийг ямар ч завсарлага авах цаггүйгээр өндөр бүтээмжтэй өнгөрүүлнэ. Ялангуяа долоо хоногийн эхний өдрүүд болох Даваа болон Мягмар гаригуудад та урам зориг болоод зохион байгуулах чадварын хамгийн өндөр түвшин дээрээ байна.  Таны энэ их сэтгэл хөдлөлийг эргэн тойрныхон тань ойлгохгүй байж магадгүй ч, таны хийсэн бүтээсэн зүйлсийг бүгд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрнө. Долоо хоногийн сүүлийн өдрүүдийг алс хэтийн төлөвлөгөөгөө гаргах зэрэгт зарцуулах шаардлага гарч ирж болох юм. Тиймээс энэ үеийг далимдуулан хойшлуулаад байсан бүх ажлуудаа дуусгах цаг хугацааг төлөвлөх хэрэгтэй. Энэ долоо хоногийг том том төлөвлөгөөгөө зохиож, өөрийнхөө яг юу хиймээр байгааг олж мэдэхэд зориулвал гол зорилго тань биелэх болно.

Бумба

Та шинээр найзтай болохоо зогсоож байсан уу? Шинэ долоо хоног эхлэхэд таны бусадтай нийцэрхүү зан тань таныг шинэ найз нөхдийн хүрээлэл рүү хөтөлнө. Жирийн үед олдоод байдаггүй бусадтай холбоо тогтоох боломжууд долоо хоногийн эхний хоёр өдөрт дүүрэн байх болно. Ажлын сүүлийн өдрүүдийг ирээдүйн карьерийнхаа талаар болоод амьдралынхаа бусад том зүйлсийг дараагийн шатанд гаргах талаар бодож, төлөвлөгөө гаргавал амжилттай болно. Энэ бүх төлөвлөгөө тань нийгмийн амьдралаас тань хэсэг хугацаанд холдуулж идэвхийг тань бууруулах байсан ч хамаагүй өөртөө өөрийнхөө төлөө цаг гарга. Харин амралтын өдрүүдэд үүргэвчээ үүрээд аялалд гарах аль эсвэл найз нөхдөөрөө өөрийгөө хүрээлүүлэх төлөвлөгөө гаргаарай.

Загас

Шинэ долоо хоногтоо тулгарсан бүх асуудлуудыг хамтын хүчээр шийдэж байх нь хамгийн оновчтой шийдвэр байх болно. Даваа болон Мягмар Лхагва гаригуудад бусадтай тааарамжгүй байдаг асуудлуудаа нэг тийш нь болгон шийдвэрлэх болон харьцаагаа сайжруулахад тохиромжтой байх болно (Гэхдээ хэрвээ та хүсвэл). Долоо хоногийн сүүлийн өдрүүдэд та сэтгэл санааны хувьд тогтворгүй байж болох бөгөөд энэ үедээ урам зоригоо мохоолгүй аль болох өөдрөг байх хэрэгтэй. Учир нь ингэж байж л та явах зам сонгох сонголтоо зөв хийж чадна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна