Э.Амартүвшин ОУ-ын уралдаанд амжилттай оролцов

2016 оны 3 сарын 28

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Монгол Улсын  гавъяат жүжигчин Э.Амартүвшин Сөүл хотноо энэ сарын 19-26-ны өдөр зохион байгуулагдсан  хөгжмийн уралдаанд амжилттай оролцож гуравдугаар байрын шагнал хүртжээ. Энэхүү олон улсын хөгжмийн уралдаан нь 1996 оноос эхтэй бөгөөд жил бүр шилдэг төгөлдөр хуурч, хийлч, дуурийн дуулаачийн төрлөөр ээлж дарааллан зохиогддог байна. Гурван жилд нэг удаа болдог дуурийн дуулаачийн төрөлд 11 орны 128 дуучин оролцсноос манай улсын дуучин ийнхүү амжилттай оролцоод иржээ. МУГЖ, Э.Амартүвшин нь П.И.Чайковсвийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байр, Домингогийн нэрэмжит уралдааны Гран при шагналыг тус тус хүртэж байсан билээ.

 Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна