Вьетнамын тэрбумтан хатагтай

2016 оны 3 сарын 28

Нгуен Ти Фонг Тао гэдэг эмэгтэй Вьетнамын анхны долларын тэрбумтан эмэгтэй болж байна. Түүний VietJet гэдэг нисэхийн компани IPO хийсний дараа тэр 45 настай бизнес эмэгтэйн хөрөнгө нэг тэрбум доллараас давсан байна.

Эмэгтэй өөрийн нэг сая доллараа  Нгуен Ти факс, лаьтексийн наймаагаар 21 настайдаа босгожээ. Одоо энэ эмэгтэй VietJet гэдэг Вьетнамын цорын ганц хувийн нисэх компанийг  эзэмшиж байна. Энэ компани Азид хангалттай нэртэй. Компанийн нислэгүүдэд  онгоцны үйлчлэгч нар нь бикини өмсөн үйлчилдэг аж.  Virgin Air – ийн эзэн британи Ричард Брэнсонд тийм зүйл зүүдлэгдээгүй байх.

 

VietJet  компанийн эзэгтэй Вьетнамын анхны долларын тэрбумтан эмэгтэй Нгуен Ти Фонг Тао

 

IPO VietJet  ойрын гурван сарын дотор хийгдэх ёстой. Компанийн урьдчилсан үнэлгээ нь  нэг тэрбум доллараас дээгүүр хийгдсэн байгаа нь финийн үндэсний Finnair эсвэл Өмнөд Солонгосын  Asiana Airlines компанийнхаас  дээгүүр  ажээ. Нгуен Тигийн хувийн хөрөнгө нь тэрбумд  ойртсон байгаа ба одоо нисэхийн компанийн хувьцааны 30 хувийг  биржид байрлуулсны дараа тэр эмэгтэй тэрбумтнуудын жагсаалтад орох нь тодорхой боллоо.
Вьетнамын  CIMB Group групп Нгуен Тийг амжилтын ховор  жишээ гэж нэрлэжээ. Хэдхэн жилийн өмнө VietJet была  юу ч биш байсан бол өнөөдөр тус орны нисэхийн тээврийн зах зээлийн 30 хувийг эзэлж байна.  Нэг жилийн дотор компанийн орлого гурав дахин нэмэгдээд $488 сая доллар (2015 он) хүрчээ. VietJet компанийн агаарын хөлөг онгоцнууд дотоод, гадаадын 47 чиглэлээр нислэг хийдэг. Гадаадад Сеул, Бангкок, Сингапурт  гол нислэгээ хийдэг ажээ.

Нгуен Ти  нь өөрийн компанийг "Emirates Азии" болгох эрмэлзэлтэй. Дубайн Emirates компани нь зорчигч тээврийн алсын нислэг хийдэг дэлхийн томоохон компани юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна