Очир эрдэнийн шигтгээтэй ягаан алтан бугуйвч

2016 оны 3 сарын 28

Италийн Pasquale Bruni гэх гоёл чимэглэлийн  урлан очир эрдэнийн шигтгээтэй  өдөр тутмын гоёлын цуглуулгаа шинэчилжээ. Шинэ MakeLove цуглуулга нь сэтгэл татахаар,  аятайхан хийгдсэн  харагдлаа. Цуглуулгын гол элемент нь зүрхэн хэлбэртэй хүзүүний зүүлт нь очир эрдэнийн шигтгээ бүхий од ба цэцгэн элементээр  чимэглэгджээ.

 

Очир эрдэнэ бүхий  ягаан алтан хүзүүний зүүлт

 

Хүзүүний зүүлт бүр нь алтны өөрийн өнгийг авсан байна. Шар алтан чимэглэлд нь зүрхэн хэлбэрийн элементийг багтаажээ.

Pasquale Bruni  гоёл чимэглэлийн ордны итали стиль цэцгэн хэлбэрт  тодруун гарч сүлжмэл зүүлтийн элементийг санагдуулав. Очир эрдэнийн оч, гтнжтн дэх алтан зээрэнцгийн  гялбаа нь  хавар зуны нарны гэрэлд бие биетэйгээ ихээхэн зохицсон  харагдана.  Шинэ гоёл үнэхээр энгийн мэт мөртлөө маш дэгжин.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна