Амьдралын сайхан амт

2016 оны 3 сарын 28

Бүхнийг үзэн ядах, биесээсээ илүү гарах, хэн нэгнийг “цааз” оноохын адын хүсэлт автсан мэт сошиал ертөнцийн хар бараан пост, жиргээнд улам л бидний сэтгэхүй аажмаар дасч, амьдралын энгүүн сайхныг олж харахаа байсан мэт. Энэ бүхнээсээ нийгмээрээ залхаж, үгүйсгэж, түүнээс гарах гэсэн бодол нь өөрсдийг нь талцуулахад хүргэж, зөв, буруугаараа дуудалцан зүтгэх “шилэн хоргонд” зүчил мэт нэгэн пост бидний амьдралын утга учрыг сануулах мэт болов. Тэрхүү пост энгийнээс энгийн хэрнээ хайр, амьдралын эрч хүч, хөдөлмөрийн үнэ цэнийг эргэн сануулах шиг.

“Хайрт ханийн минь хэдэн жилийн хүч, хөдөлмөрийн ачаар өрх тусгаарлан, гал голомтоо бадраалаа даа. Ингээд гал тогоондоо хоол хийгээд л сууж байна. Бүх зүйлийг ингээд хамтдаа эхэлж, сайхан ирээдүйн төлөө хамтдаа алхахаар эхэллээ дээ” гэсэн залуу бүсгүйн пост амралтын өдрүүдийн хамгийн их тренд болов. Сошиалынхан залуу гэр бүлд аз жаргал хүсч, басхүү өөрсдийн амьдралын гэрэл, гэгээтэй бүхнээ дурсахад түүний хоёрхон өгүүлбэр хүргэжээ.  

Монголын мянга мянган залуус тэднээр бахархаж буй нь мэдээж. Залуу хосын уртаас урт амьдралын зам дардан байж, ажил хөдөлмөр нь ажилттай, аз жаргалтай, эрүүл энх, өнөр өтгөн айл болох болтугай.

Л.ХАЛИУ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна