МАХН-ын дарга Сөүлийг зорьжээ

2016 оны 3 сарын 28

МАХН-ын Бага чуулганаа хуралдуулсны дараа тус намын дарга Н.Энхбаяр өнгөрсөн баасан гаригт БНСУ-ыг зорьжээ. Тэрбээр эмчилгээгээ үргэлжлүүлэх шаардлагаар БНСУ-ыг зорилоо хэмээн намын нөхөд нь хэлж байгаа ч Авлигатай тэмцэх газраас мэдүүлэг авах хүсэлтийг удаа дараа илэрхийлсэн ч очоогүй учраас түүнээсээ зугтан хилийн дээс алхсан байж ч мэднэ гэх яриа ч бас байна. Түүний гадаадад зорчих эрхийг нь хязгаарлаагүй байсан юм. Н.Энхбаяр Сөүлийг зорихоосоо өмнө өөрийгөө оруулахаар намын дэд даргын албан тушаалыг Д.Тэрбишдавга, Э.Эрдэнэжамъяан, Ц.Оюунбаатар нарт "бэлэглэсэн". Мөн генсекээр Ж.Сүхбаатарыг томилж, Эрүүл мэнд спортын сайдад Ц.Лхагвасүрэнг томилуулах асуудлыг Ерөнхий сайдад өргөн барих зэрэг энд "ажлаа" төвхнүүлээд Өмнөд Солонгосыг зорьсон байна. Ирэх сонгуульд тус намын жагсаалтыг Н.Энхбаяр биш Ж.Сүхбаатар тэргүүлэх магадлал өндөр байгаа юм. Харин МАХН-ын нэр нүүрээр эрх мэдэлд хүрсэн хүмүүсийг тойргоос нэр дэвшихийг үүрэгдээд Н.Энхбаяр эмчлүүлэхээр явсан бололтой.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна