Цэвэр, бохир усны шугам татах зориулалтаар газар эзэмших эрх олгов

2016 оны 3 сарын 28

Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших эрх олгох тухай” А/242 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр дараах байршлуудад цэвэр, бохир усны шугам татах зориулалтаар Ус сувгийн удирдах газарт 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгов. Үүнд:

  • Чингэлтэй дүүргийн 8, 9 дүгээр хороо, Баянгол дүүргийн 9, 11, 12, 21, 22 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 12, 13, 14, 15, 16, 17, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Тасганы усан сангийн станцаас 3,4 дүгээр хорооллын усан сан-Баруун дүүргийн усан сан хүртэл ф600 мм голч бүхий цэвэр усны шугам татахад 68280 метр квадрат газар

  • Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт ф400 мм голч бүхий бохир усны шугам татахад 17609 метр квадрат газар

  • Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэл ф900 мм голч бүхий цэвэр усны шугам шинээр татахад 40790 метр квадрат газар

Газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, кадастрын бүртгэлд бүртгэх, инженерийн шугам сүлжээний угсралтын ажилд хяналт тавьж ажиллахыг Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болгов. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна