Испанийн шигшээ дахиад л тэнцлээ

2016 оны 3 сарын 28

Европын аварга шалгаруулах тэмцээн энэ зун Франц улсад болох билээ. Тэгвэл энэхүү тэмцээний өмнө шигшээ багууд бэлтгэлээ шалгаж, нөхөрсөг тоглолт хийсээр байна. Хоёрхон хоногийн өмнө Италийн шигшээтэй тоглож, 1:1-ээр тэнцсэн Испанийн шигшээ баг өнгөрсөн шөнө Румынтэй тоглолоо.

Энэ тоглолтод ч гэсэн тэд сулхан өрсөлдөгчтэйгээ 0:0-ээр тэнцлээ. Мөн ганц ч шар хуудас авсан тоглогч байсангүй. Үндсэндээ нэгэн хэвийн, уйтгартай гэж хэлж болохоор тоглолт боллоо. Испанийн шигшээд Мата, Сильва, Пике, Коке гээд бүхий л шилдгүүд нь багтсан байсан. Гэвч тэд гоол оруулж чадсангүй.

Н.БОЛД

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна