Сандерс гурван муж улсад Клинтоныг ялав

2016 оны 3 сарын 28

 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн дунд өрсөлдөөн ширүүн байна. АНУ-ын гурван муж улсад өнгөрсөн амралтын өдрөөр явуулсан санал асуулгад нэр дэвшигч Берни Сандерс ерөнхийлөгч болох магадлал өндөртэй нэр дэвшигч Хиллари Клинтоныг  давуу ялжээ. Берни Сандерс АНУ-ын Вашингтон, Хавай, Аляска муж улс тус бүрд төлөөлөгчдийн 70-аас дээш хувийн саналаар ялалт байгуулсан аж.  Нийтэд нь авч үзвэл Берни Сандерс 50 төлөөлөгчийн дэмжлэгийг авч Хиллари Клинтон 20 хүний саналыг авчээ.

 

Гэсэн ч АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нийт улсын хэмжээнд авч үзвэл Берни Сандерсаас илүү саналтай яваа юм. Нөгөө талд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп олны анхаарлыг татаж, тэр хэрээрээ амжилттай өрсөлдөж байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн таван хүнээс Хиллари Клинтон намын 1712 төлөөлөгчийн саналаар тэргүүлж байгаа бол Дональд Трамп 739 саналтай явж байна.

 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хоёр намаас хэн нэр дэвшин өрсөлдөхийг эцсийн байдлаар ирэх долдугаар сард тодруулах юм.

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна