Хөшигийн хөндийн хурдны замыг барьж эхэлнэ

2016 оны 3 сарын 28

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажил 76 хувийн гүйцэтгэлтэй байгааг  төслийн удирдагч Н.Энхбат мэдээлж байна. Нисэх буудлын ажилд хэд хэдэн саад бэрхшээл байгааг тэрбээр нуусангүй. Тухайлбал,  Монголын талын хариуцан барих  гурван  барилгын асуудал шүүхийн  шатанд удаашралтай байгаагаас хүлээлт үүссэн гэнэ. Мөн  хурдны авто зам, шатахууны заавал байх нөөц, ангарын барилга, ангар болон катерингийн барилгууд, дагуул хотын асуудал болон эрчим хүчний нэхэмжлэх, хугацаа хоцорч төлбөр хийгдсэний алданги зэргийг яаралтай шийдвэрлэж өгөх хүсэлтийг салбарын яаманд хүргэжээ.

 Шинэ нисэх буудлын хурдны замын ажил ирэх дөрөвдүгээр сарын 15-нд эхлэх юм байна. Харин дагуул хотын асуудлыг Барилга хот байгуулалтын сайдтай яаралтай уулзалт зохион байгуулж, шийдэлд хүрэхээр тогтсон байна.  

Д.ЦЭЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна