Боксчдын шийдвэрлэх тоглолтууд эхэллээ

2016 оны 3 сарын 28

БНХАУ-ын Чянь Ань хотноо “Рио-2016” олимпийн эрх олгох боксын Ази номхон далайн бүсийн тэмцээн өнөөдөр  дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдана. Энэ өдөр манай боксчдоос эрэгтэй 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д Х.Энх-Амар, 54 кг-д Б.Чинзориг, 56 кг-д Э.Цэндбаатар, 69 кг-д Б.Түвшинбат, 81 кг-д С.Эрдэнэбаяр нар шөвгийн найм болон хүрлийн төлөө өрсөлдөх эрхийн төлөөх шийдвэрлэх тулаанаа хийнэ.

Өнөөдрийн тулаан 14.00 цагаас эхлэх бөгөөд манай тамирчдаас хамгийн түрүүн эрэгтэй 52 кг-д Х.Энх-Амар рингэнд гарна.

Харин эмэгтэйчүүдийн 51 кг-д М.Нандинцэцэг, 60 кг-д О.Сувд-Эрдэнэ, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар олимпийн эрхийн төлөө урд хөршийг зорьсон. Тэгвэл М.Нандинцэцэг эхний тойрогт, О.Сувд-Эрдэнэ хоёрдугаар тойрогт ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна