ЭМС-ын сайдад Ц.Лхагвасүрэнг нэр дэвшүүлжээ

2016 оны 3 сарын 28

МАХН-ын зүгээс Эрүүл мэнд, спортын сайдад Ц.Лхагвасүрэнг нэр дэвшүүлэхээр болжээ. Тус намын хувьд дээрх албанд хэнийг нэр дэвшүүлэх нь зөв бэ гэдэг дээр нэлээд ярилцсан гэх мэдээлэл байна. Учир нь тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан н.Эрдэнэтуяаг нэр дэвшүүлье гэх санал гарсан ч олонхийн дэмжлэг аваагүй аж.

Эрүүл мэнд спортын сайдад нэр дэвшсэн Ц.Лхагвасүрэн нь өмнө нь Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирлаар ажилладаг байжээ.

Шадар сайд Ц.Оюунбаатар өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “УИХ-ын хаврын чуулганаар Эрүүл мэнд спортын сайдыг томилуулна, энэ асуудлыг одоо ярилцаж байна” гэж мэдэгдэж байсан юм.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна